ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД ХАМТАРСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

July 3, 2020 1889

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгавар, Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн цахим шуурхай хурлаас өгсөн Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/359 тоот чиглэлийн дагуу Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалтуудыг үндэслэн хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн “Хүүхдийн тоглоомын талбай”-д хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтад Шивээговь сум, Баянтал сум, Сүмбэр сумдын нийт 22 тоглоомын талбайн орчин, 84 тоглоомыг хамруулж 2 тоглоомын талбайг ашиглах боломжгүй, 69 тоглоом эвдэрсэн нь хүүхдэд аливаа эрсдэл учруулахуйц байгааг тогтоолоо.
Тоглоомын талбайн хувьд нийтлэг гарсан зөрчлүүд
– Гэрэлтүүлэг муу
– Зориулалтын зөөлөвч байхгүй
– Талбайн гадаргуу жигд бус
– Хогийн цэгийн дэргэд
– Арчлалт муу. Хогондоо дарагдсан
– Кабелийн утас ил
– Хаалт, хашлага нь эвдэрсэн, хамгаалалтгүй хүүхэд гэмтээх өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн байна.
Тоглоомуудад илэрсэн нийтлэг зөрчил
– Эвдэрч гэмтсэн, бүрэн бус
– Хуучирсан, ашиглах боломжгүй
– Хэтэрхий өндөрт байрласан
– Суурины бэхэлгээ муу хийгдсэн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар холбогдох шатны байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ

Өвс тэжээлийн чанар аюулгүй байдалд шалгалт хийлээ

Аймгийн Онцгой байдлын газрын даргын хүсэлтээр Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай Улсын нөөц

April 8, 2022

Боловсролын байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хамтран ажиллах удирдамжаар 3 дугаар

April 1, 2022

Чанар, аюулгүй байдал алдагдсан, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг газар дээр нь устгав

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын 09/02 тоот удирдамжаар Эрүүл ах

March 30, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.