Хаврын эргүүл шалгалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа

April 27, 2020 35

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хаврын эргүүл шалгалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухай” А/114 захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан эргүүл шалгалтын ажлын хуваарийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын холбогдох албан хаагчидтай Мэргэжлийн хяналты газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч хамтран Сүмбэр сумын 6 дугаар багт эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж, нутгийн болон отрын малчидад бэлчээрийн ашиглалт, орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого шаардлагыг хангуулах, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох стандарт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх зөвлөмж зөлвлөгөөг хүргүүлэн ажиллалаа. Нийт 15 айл өрхийн 30 хүнд 45 ширхэг гарын авлага, тараах материалыг тарааж, зөвлөгөө өгсөн байна.

Холбоотой мэдээ

Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Барилгын техникийн хяналтын чиглэлээр Сүмбэр сумын ЗДТГ, Баянтал сумын ЗДТГ, аймгийн Шүүхийн шинжилг

May 29, 2020

ШИВЭЭГОВЬ СУМАНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Хүүхдийн баярболох гэж байгаатай холбогдуулан Шивээговь сумын хүнсний худалдаа, үйлчилгээний газрууд

May 29, 2020

Урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна

Хүүхдийн баярын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний худалдаа үйлчилгээний 2 газарт хийлээ.

May 26, 2020

© 2020 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.