Маскаа зүүцгээе аяны хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байна.

April 27, 2020 77

Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Засаг даргын орлогч даргын баталсан “Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар ажиллах төлөвлөгөө, хуваарь” -ийн дагуу 04 сарын 25, 26-ны өдрүүдэд амралтын өдрүүдэд орон нутгийн тусгай хамгаалалтай байгалийн цогцолбор газар, иргэдийн бөөгнөрөл үүсэж болзошгүй амралт зугаалга хийдэг газруудад, аймгийн төвийн соёл амралтын хүрээлэн, цэргийн алдар хөшөөт цогцолбор, тоглоомын талбайд хяналт хийж байна. Уг хяналтын хүрээнд Ковид 19 тахлаас урьдчилан сэргийлэхэд максаа тогтмол зүүх, олон нийтийн газарт бөөгнөрөл үүсгэхээс зайлс хийх, 2 доошгүй метрийн зайтай харилцах, хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, хувийн ариун цэвэр сайтар сахих, аль болох гэртээ байх зэрэг зөвлөгөө, мэдээлэл сэрэмжлүүлгийг өгч, хэрэгжилтийг ханган ажиллаа. Хяналтын явцад тус газруудаар явж байсан иргэдийн 80 хувь нь масктай ба Маскгүй иргэдэд маск зүүхийн ач холбогдолыг тайлбарлаж зөвлөгөө өгөв. Тус газруудад эргүүл хийх явцад Коронавирусын халдвараас хамгаалах 6 төрлийн зөвлөмжийг иргэдэд тарааж, 6 цэгийн самбарт маск зүүх, зай барих санамж сурталчилгааг байрлуулав. Та бүхнийг “Маскаа тогтмол” зүүж, “Өөрийнгөө болон хайртай хүмүүсээ” хамгаалахыг уриалж байна.

Холбоотой мэдээ

Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Барилгын техникийн хяналтын чиглэлээр Сүмбэр сумын ЗДТГ, Баянтал сумын ЗДТГ, аймгийн Шүүхийн шинжилг

May 29, 2020

ШИВЭЭГОВЬ СУМАНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Хүүхдийн баярболох гэж байгаатай холбогдуулан Шивээговь сумын хүнсний худалдаа, үйлчилгээний газрууд

May 29, 2020

Урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна

Хүүхдийн баярын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний худалдаа үйлчилгээний 2 газарт хийлээ.

May 26, 2020

© 2020 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.