Наршилтаас урьдчилан сэргийлье

April 1, 2020 917

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг байна.

Наршилтын үед илрэх шинж тэмдэг

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
  • Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хvvхэд уцаарлаж уурлах,
  • Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрдэг

      Иймд наршилтаас сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.  

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох
  • Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх
  • Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн газар байлгах хэрэгтэй.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

Эрчим хүчний үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагуудад өвөлжилтийн бэлэн байдлыг шалгаж байна

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянтал сумын Талын Илч ОНӨААТҮГ, Шивээговь сумын Илчлэг шивээ О

September 7, 2021

Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллав

Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг сургууль политехник коллежийн дотуур байранд байрлаж байсан Дор

December 8, 2020

© 2021 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.