Танилцуулга

Алсын хараа

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ – ХҮНИЙ САЙН САЙХАН АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Түүхэн замнал

Дорноговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 9 сарын 4 өдрийн №137 тоот тушаалаар Сүмбэр суманд анхны сум дундын Ариун цэвэр, халдвар судлалын станц байгуулагдав. Улмаар Улсын Бага Хурлын 1991 оны 46 дугаар тогтоолоор Чойр хотыг байгуулахад 1992 онд Эрүүл ахуйн халдвар судлалын газар болж өргөжсөн байна.

Монгол улсын Засгийн газрын 1996 оны 264–р тогтоол, аймгийн Засаг даргын 1997 оны 0/38 тоот захирамжаар 1997 оны 5 сарын 01 өдрөөс эхлэн тус байгууллагыг Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын алба болгон өөрчилж бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн өөрчлөгдсөн юм.

2002 оны Монгол улсын Их хурлын 58-р тогтоол, Засгийн газрын 162-р тогтоолоор 13 яам агентлагийн харъяанд ажиллаж байсан хяналтын албадыг нэгтгэж Улсын мэргэжлийн хяналтын газрыг шинээр байгуулан 2003 оны 01 сарын 01 өдрөөс үйл ажиллагаа явуулж эхлэхэд Аймгийн засаг даргын дэргэд ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын албыг босоо тогтолцоонд шилжүүлэн орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавих зорилгоор Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар болгож өргөжсөн түүхтэй. Одоо манай байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шууд удирдлага дор хяналтын 3 хэлтэс, нийт 21 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулан, газрын даргаар Б.Ганбаяр ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг удирдаж байсан хүмүүс

Нэр Тухайн үеийн байгууллагын нэр Ажиллаж байсан хугацаа
1 Л.ЦогзолмааЛ.Отгончимэд Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь сум дундын АЦХС-ын станц 1986-1987он1987-1991
2 Л.Отгончимэд Цэрэннадмид

Г.Насанжаргал

Чойр хотын ЭАХСХ-ын газар 1991-19941994-1995

1995-1996

3 Л.Удвал Говьсүмбэр аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв 1996-1997
4 Б.МагсарД.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын алба  1997-20012001-2003
5 Д.АмарсайханД.Үүрийнтуяа

Ж.Оюунчимэг

Б.Ганбаяр

Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар 2003-20112011-2013

2013-2015

2015-оноос одоо

 Монгол улсын 130 хууль, УИХ-ын 30 тогтоол, Засгийн газрын 234 тогтоол, Үндэсний 2669 стандарт, 753 дүрэм, журам, заавар, 338 норм, нормативынхэрэгжилтэнд хяналт тавьж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Лаборатори

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2020 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.