МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

December 16, 2022 541

МХЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-эрдэнэ, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч Д.Жаргал, Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч Б.Алтантуяа нар Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдэж 2023 оны 01 сарын 01-ээс Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж хяналт шалгалтуудыг салбар яамдад шилжүүлж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга, хэлтэс, агентлагийн дарга, МХГ-ын албан хаагчидтай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзалт хийж мэдээлэл өгч санал солилцлоо.

Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан Л.Осоржамаа, Сорилтын лабораторийн эрхлэгч С.Батбаатар нар Алтан гадас одонгоор, Нягтлан бодогч П.Ганцэцэг, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Золжаргал, Химийн шинжээч Д.Сүнжидмаа, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Н.Мөнгөнцэцэг нар Хөдөлмөрийн хүндэт медалиар, Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Т.Саранчимэг, Нян судлалын шинжээч Г.Мөнхсарнай, Барилга, техникийн хяналтын улсын байцаагч Э.Цэрэннадмид, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Н.Болормаа, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Нямсүрэн, Гурвансайхан сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Алтангэрэл, Өндөршил сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Баянмөнх, Дэлгэрхангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Мөнхжаргал, Сайхан овоо сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Тунгалаг нар Улсын Мэргэжлийн хяналтын Тэргүүний ажилтанаар, Жижүүр А.Отгон-Эрдэнэ, Жолооч Б.Түвшинтөр, Нярав Г.Насанжаргал нарыг МХЕГ-ын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

МХЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-эрдэнэ, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, салбары

December 16, 2022

ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн

December 14, 2022

НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНА.

Мэргэжлийн хяналтын газарт нягтлан бодогч ажилд авна. Ажлын байранд тавигдах шаардлага: - Нягтла

August 8, 2022

© 2023 Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.