
Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмаар хурдан морь унаач хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдалд Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газар хамтран хяналт тавьж, хамгаалах хувцас хэрэгсэл нь урагдсан, хагарсан, бүрэн өмсөөгүй, зориулалтын бус малгай, гутал өмсүүлсэн зэрэг зөрчил дутагдлыг тухай бүрт арилгуулан аюулгүй байдлыг хангуулан, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна. Та бүхэн сайхан наадаарай.