
Аймгийн ИТХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилт, Сайнцагаан сумын иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Дундговь аймгийн Далай багийн нутгаар нүүрс тээвэрлэж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 8 сарын 24-28-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Мөнх наран ази инженер ХХК, Хөгжлийн мөр ХХК, Trans Asian road ХХК, Ачит тус ХХК, Мөнгөн хүлэг ХХК-ын нийт 45 тээврийн хэрэгслийг шалгаж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут, замналыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоож, чиглэлийг өөрчилсөн, олон салаа зам гаргаж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан зөрчилд нийт 6750000 төгрөгийн торгууль ногдуулж 100% барагдуулж бүх нүүрс тээврийг Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай замаар тээвэрлүүлж зөрчлийг газар дээр нь арилгууллаа.