БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

August 25, 2020 379

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх зааварчилгаа болон бусад холбогдох хууль тогтоомжтой танилцаж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх  урьдчилан сэргийлэх эхний шатны хяналт шалгалтыг аймгийн төвийн 5 сургууль, 7 цэцэрлэг, хөдөөгийн 4 сургуульд хийлээ. Шалгалтын явцад 2 сургууль, 2 цэцэрлэгийн орчны эд зүйлсээс 58 арчдас, 2 ундны ус авч лабораторийн шинжилгээнд өгч цэцэрлэг, сургуулийн 3 ундны ус, 2 хөрсний шинжилгээнд дүгнэлт гаргасан. Цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын тандалт судалгааг Сайнцагаан сумын 2, 3, 4, 6, 7, 8 дугаар цэцэрлэгүүдэд хийж зөвлөгөө заавар өглөө. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 41 сургууль, цэцэрлэгт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар албан мэдэгдэл, зөвлөмж хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Я.СОДБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, МХЕГ-ын дэ

October 12, 2020

СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ШИНЭЧЛЭГДСЭН 2 ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

“Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жил”-ийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын га

September 17, 2020

НӨХӨН СЭРГЭЭЛТ-2020” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд аймгийн За

September 2, 2020

© 2021 Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.