
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын дагуу сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаа, санал хураалтын явцад тогтмол хяналт тавьж цахилгаан эрчим хүчний аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар 9 байранд давхардсан тоогоор 18 удаа дэмжлэгт хяналт хийлээ. Санал хураалтын өдөр буюу 06 дугаар сарын 24-ны 07-22:00 цаг хүртэл санал авах байруудад 3-4 удаагийн давтамжтайгаар хяналт тавьж, орон нутгийн Ард телевизэд санал авах үеийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.