
Дундговь аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин бусад эрсдэлээс хамгаалах зорилгоор “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллага”–ыг шалгарууллаа.
“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллага” шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтын дүнгээр Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Тэргүүн байр, Эрдэнэдалай сумын Хүүхдийн цэцэрлэг Хоёрдугаар байр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Гуравдугаар байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн уралдаанд оролцсон байгууллагуудад батламж гардуулж, зөвлөмж хүргүүлэв.