МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

May 1, 2020 870

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд тус газрын Хууль зүй, мониторингийн хэлтэсээс Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дотоод хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг   МХЕГ-ын Хууль зүй, мониторингийн улсын ахлах байцаагч Л.Энхбаяр ахалж, улсын ахлах байцаагч Д.Отгон, М.Бадамханд, Ж.Болормаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Бумаажав нар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний хугацаанд хийж гүйцэтгэлээ. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажлын удирдлага зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, лабораторийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон улсын байцаагчдын үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдлыг хянан үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шалгалтын дүнг урьдчилсан байдлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчдад танилцууллаа.

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Я.СОДБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, МХЕГ-ын дэ

October 12, 2020

СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ШИНЭЧЛЭГДСЭН 2 ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

“Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жил”-ийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын га

September 17, 2020

НӨХӨН СЭРГЭЭЛТ-2020” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд аймгийн За

September 2, 2020

© 2021 Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.