МОНГОЛ УЛСЫН 244 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

March 15, 2020 32

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ.

Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэв.

Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувиллын газарт, тус улсын Бусан, Тэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авлаа.

 

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСЫН 244 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Ул

March 15, 2020

ГЭР БҮЛ, ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЯ

Улсын Онцгой комиссийн шийдвэрээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03-дугаар сарын 16-ны 07:00 цагт нээ

March 15, 2020

ЗОЧИД БУУДЛУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Коронавирусийн /COVID-19/ халдвар,  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд үйл

March 13, 2020

© 2020 Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.