
Улсын Онцгой комиссийн шийдвэрээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03-дугаар сарын 16-ны 07:00 цагт нээхтэй холбогдуулан Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн төв зам дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, ард иргэдээс асуумж судалгаа авах хяналтын цэг ажиллана
Зам нээсэнтэй холбогдуулан хяналтын цэгт иргэдийн хэт ачаалал үүсэх, яарч хурдаа тохируулахгүй байх зэрэг асуудлууд тулгарч болзошгүй тул иргэн та өөрийн болон гэр бүл, хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлаа бодож аян замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчино уу.