
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрүүл ахуйн болон зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт салбарын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч 45 байгууллагын 81 ажиллагсдыг хамруулан Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 2019-2021 онд хийгдсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил дутагдал, арилгах арга зам, эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагын www.igov.mn цахим системийг ашиглах талаар тус тус мэдээлэл хийн, сонирхсон асуултанд хариулт өгч, сургалтад оролцогчдын хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлж мэдээллээр хангалаа.