Мал амьтны ШҮЛХИЙ өвчнөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ

November 18, 2021 1652

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм.

Шүлхийн вирусын халдвар авсан, эсхүл өвчтэй, өвчилж өнгөрсөн мал, амьтан тэдгээрийн нус, шүлс, баас, шээс, үрийн шингэн, халдвартай мал амьтан, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүн, шүлхийд мэдрэмтгий бус адуу, илжиг болон бусад амьтны шилжилт хөдөлгөөн шүлхийн вирусийг тараах нэг хүчин зүйл болно.

1.Хот айл, ферм, аж ахуйн нэгж, малчин, мал бүхий иргэд  шүлхий өвчний сэжиг, шинж тэмдэг (шүлс унжралдан гоожих, амны хөндий, турууны салаа үлхийрэх гэх мэт) ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх

2.Малчин, мал өмчлөгч иргэн, хуулийн этгээд шүлхий өвчингүй, түүний халдваргүйг мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас албан ёсоор нийтэд зарлаагүй аж ахуй, бүс нутгаас түр байлгах болон байнга маллах, үржилд ашиглах, худалдан борлуулахаар шүлхийн халдварт мэдрэмтгий мал авчирч өөрийн сүрэгтээ нийлүүлэхгүй байх

3.Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахиж, ариутгал халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн байгууллагаар хийлгэх

4.Шүлхий өвчин гарсан сум, дүүргээс шүлхийн хорио цээрийн дэглэм цуцалснаас хойш 10 сарын дотор шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй бүс нутагт шүлхийгээр өвчлөмтгий мал, амьтныг шилжүүлж, чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой тул мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх

5.Иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй байх

6.Малчин, амьтан маллагч, малын эмч, техникийн ажилтан, бусад иргэд шүлхий өвчнөөр тайван бус хот айл, фермд малтай харьцаж ажилласны дараа наад тал нь 10 хоног мэдрэмтгий мал бүхий өөр газар очиж ажиллахгүй байх

7.Иргэд малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахдаа  гарал үүслийн бичгийн үзэж байх

Холбоотой мэдээ

Мал амьтны ШҮЛХИЙ өвчнөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай

November 18, 2021

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад

Аймгийн онцгой комиссын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд 2021 оны 09 дүгээр сарын 01-

August 10, 2021

© 2022 Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.