Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.12.14

December 9, 2020 260

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хот болон зарим аймагт сунгаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гараг /2020.12.14/-аас сулруулж,  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүллээ.  Хөл хорионы дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судалж эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

Ингэхдээ  гараа ариутгах,  маск  зүүх, хүн хоорондын зай барих,  агаар сэлгэх зөвлөмжийг чанд биелүүлэхийг онцгой анхааруулсан юм.

2020.12.14-өөс үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгжүүд: 

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах
  5. Ресторан
  6. Кафе
  7. Цайны газар
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  9. Хүргэлтийн хоол
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга, засвар
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах газар
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  26. Авто засвар
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Автозогсоол
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Таксины үйлчилгээ

Холбоотой мэдээ

✅Нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/55 дугаартай удирдамж, Аймгийн онцгой комиссын хурлаас өгсөн үүр

April 8, 2021

Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдал хяналт шалгалт хийлээ

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/01, 01/55 дугаартай удирдамжийн дагуу тус аймгийн хэмжээнд үйл а

April 8, 2021

Боловсролын байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалд хяналт шалгалт хийж байна

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогд

March 11, 2021

© 2021 Дархан-Уул аймгын мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.