Танилцуулга

Түүхэн товчоо:

1991 он: БНМАУ-ын Засгийн Газрын 284 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын дэргэдэх Улсын хянан байцаах газрын тушаал, Дархан хотын АДХГЗ-ны даргын 112/205 тоот захирамжаар анх “Хянан байцаах алба” нэртэй байгуулагдаж С.Баттулга ахалж, Д.Юмжирдулам, С.Дагва нар ажиллаж байжээ.

1996 он:  Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх “Мэргэжлийн хяналтын алба” байгуулагдсан.

2000 он: Мэргэжлийн хяналтын алба, Санхүүгийн хяналт шалгалтын алба, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын албадууд тус тус үйл ажиллагаа явуулж байв.

2002 он: УИХ-ын 58 дугаар тогтоолоор Монгрол Улсын Ерөнхий сайдын дэргэд Улсын Мэргэжлийн Хяналтын Газар байгуулагдсаны дагуу 2003 оны 01 дүгээр сард Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар байгуулагдсан түүхтэй.

Ажиллаж байсан болон ажиллаж байгаа удирдлагууд:

1991-1992 он              С.Баттулга

1992-1993 он              Д.Бямбадоо

1993-1997 он              Д.Хаянхярваа

1997 он                         В.Даваажав

1997-2000 он              Д.Энхтуяа

2000-2005 он             Д.Банзрагч

2005-2014 он              Т.Буянбат

2014-2015 он              Б.Бат-Эрдэнэ

2015 оноос                  Д.Бат-Эрдэнэ

ТӨРИЙН ЗАХИРГАА, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Мэргэжлийн хяналтын газрын захиргаа аж ахуйн тасаг нь хүний нөөцийн удирдлага, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, байгууллагын стратеги төлөвлөлт, үр дүнд суурилсан хяналт үнэлгээ хийх,  мэдээлэл харилцаа, сургалт сурталчилгаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, дотоод ажил, санхүү аж ахуй, архив, албан хэргийн хөтлөлт зэрэг  байгууллагын дотоод ажил,  улсын байцаагч нарын хяналт шалгалтын бэлэн  байдлыг хангуулах   чиг үүрэгтэй  ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хүн амын амьдарч буй орчны эрсдлийг хянах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хүн малын гоц халдварт өвчин, хордлогоос сэргийлэх, түүнтэй тэмцэх, үйлдвэрлэл, үйлчилгээ, эмнэлэг урьдчилан сэргийлэх, боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагуудын  болон мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал хорио цээр хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаанд  Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журам, стандартыг хангуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж байгууллагад дотоодын хяналтын системийг бий болгох, эрсдлийг тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх  чиг үүргийг гүйцэтгэж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, ДЭД БҮТЭЦ, ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хот байгуулалт, барилга, инженерийн байгууламж, өргөх механизм, эрчим хүч, авто зам, тээвэр, мэдээлэл холбоо, хэмжил зүй, байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр хяналт шалгалт явуулан аймгийн хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шинээр баригдаж байгаа барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож, угсралтын ажлын явцад байнгын хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн, ашиглалтанд хүлээн авах улсын комиссыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн байгалийн нөөц баялгийн ашиглалт хамгаалалт, химийн хорт болон аюултай бодисын хадгалалт хамгаалалт, газрын харилцаа, геодези зураг зүй, дэд бүтцийн салбарын холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм журмыг сахиулах, сурталчлан таниулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

ЛАБОРАТОРИ

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага болон экспорт, импортын бараа бүтээгдэхүүн, гадаад орчноос хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими, физик, биологийн хүчин зүйлсийг бүх төрлийн хүнс, гоо сайхан, ахуйн химийн болон ариун цэврийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, ургамал, ургамлын үр, түүхий эдэд тодорхойлж, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын үзүүлэлтээр хяналтын болон баталгаажуулалтын шинжилгээг эрүүл ахуйн нян судлал, хими-хор судлал, таримал ургамлын үр, хорио цээрийн шинжилгээний чиглэлээр сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартыг хангуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

АЛСЫН ХАРАА-ИРГЭН БҮР ЭРСДЭЛГҮЙ ОРЧИНД

ЭРХЭМ ЗОРИЛГО-Мэргэжлийн хяналтын газар нь аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд төрийн захиргааны хяналт тавих замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээг хэрэглэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, бизнес эрхлэгчдийн таатай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготой.

ФОТО МЭДЭЭ

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2022 Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.