Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх

June 24, 2022 143
    • Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин. 
    • Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм. 
    • Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна. 
    • Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг өвчин юм. 

Холбоотой мэдээ

Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх

Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдвар

June 24, 2022

МАЛ, АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

Мал, амьтан өмчлөгч мал, амьтнаа тэмдэглэж, бүртгэл хөтлөх Мал, амьтан тэдгээрийн гарал

June 24, 2022

     Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу

Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Баяннуур, Дашинчилэн, Баян-Агт, Булган, Орхон с

May 16, 2022

© 2022 Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.