
-
- Мал, амьтан өмчлөгч мал, амьтнаа тэмдэглэж, бүртгэл хөтлөх
- Мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн нэгжээр гэрчилгээ бичүүлж, улсын байцаагчаар баталгаажуулж, нэгжийн эмчээс гэрчилгээгээ хэвлүүлэн авах
- Мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, үзлэг хийлгэн бүртгүүлэх
- Тогтоосон замын чиглэлийн дагуу мал, амьтныг тээвэрлэж, тууварлах, тогтоосон цэгт түр саатах, түр амраах
- Мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ мал эмнэлгийн хяналтын цэгт шалгуулах
- Мал, амьтныг тээвэрлэхдээ бэртэл гэмтэл учруулахгүй байх, зориулалтын тээврийн хэрэгслийг ашиглах, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийсэн байх
- Мал, амьтны өвчний сэжиг илэрсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ойролцоо малчдад мэдэгдэх, мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх
- Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс хооронд мал, амьтан тээвэрлэх, тууварлах
- Аймаг, сум дамжсан отор, нүүдэл, хийхдээ хүлээн авагч сумын Засаг дарга даргаас тогтоож өгсөн нутаг дэвсгэрээр оторлох, нүүдэллэх