
Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа хөгжүүлье сарын аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Улаан загалмайн хороотой хамтран сумдын Засаг даргын орлогч, сумдын нийгмийн даатгалын улсын байцаагч, халамжийн мэргэжилтэн, сумдын салбар хорооны гишүүд зэрэг нийт 80 албан хаагчдад аж ахуйн нэгж байгууллагад гарч байгаа зөрчил дутагдал, аюулгүй ажиллагааны заавар MNS 4969:2000, Үйлдвэрлэлийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар цахим сургалт зохион байгуулж мэдээлэл чиглэл өглөө.