ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН НЭМЭЛТ БИЧИГ БАРИМТЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА

March 2, 2020 736

Засгийн газраас шинэ коронавирүсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд 20 ш зөөврийн рентген аппаратыг нийлүүлсэн. Энэ нь сэжигтэй тохиолдолд уушгинд онцгой хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах,  хяналт, ажиглалтад байгаа үйлчлүүлэгчийг зөөвөрлөхгүй, тухайн байршилд нь  оношилгоонд хамруулах,  халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудын рентген кабинетын бэлэн байдлыг хангуулах, аппарат тоног төхөөрөмжийг аюулгүй хэрэглэх, үйлчлүүлэгч, эмч нарыг хамгаалах, халдваргүйжилт хийх талаар  зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед зэрэг эмнэлгүүдэд зөвлөмж хүргүүллээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах ба эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэмэлт бичиг баримтыг цахимаар хүлээн авч ажиллана.

Холбоотой мэдээ

Өнөөдрийн нислэгээр ирсэн 438 зорчигчоос 80 хүнийг тусгаарлан, хариу арга хэмжээ авлаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр буюу 03-р сарын 02-ны өдөр ирсэн Нурсултан-Улаанбаатар чиг

March 2, 2020

Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авна

Маргааш буюу 03-р сарын 03-ны өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хөдөлгөөнийг нээснээр

March 2, 2020

БНСУ-аас дамжин ирсэн иргэдэд хяналт тандалт хийж тусгаарлав

Өнөөдөр (2020.02.29) Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй

March 2, 2020

Хамтран ажиллагч байгууллагууд

© 2021 Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.