
МХЕГ-ын даргын баталсан 01/94 тоот удирдамжийн дагуу нялх, балчир хүүхдийн хүнс импортлогч аж ахуйн нэгж, эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн агуулах, эмийн сан, бөөний худалдааны газруудад “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийн хэрэгжилт, нялхсын сүүн тэжээл, сүүн тэжээл, нэмэгдэл хоол, ундааны сав, хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.