
Мэргэжлийн хяналтын газрын 9 хяналтын чиглэлээр Алтанцөгц, Баяннуур сум, Цагаан арал багийн давхардсан тоогоор 43 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж аж ахуйн нэгж, байгууллагын 35 иргэн, 46 албан тушаалтнуудад хяналтын чиглэл бүрээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт шалгалтын мөрөөр 13 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн 2 дүгнэлт, зөрчил арилгуулахаар 7 албан шаардлага, 4 зөвлөмжөөр хугацаат үүрэг чиглэл өглөө.
Мөн хүнсний дэлгүүр, гуанз, сургуулийн Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөмж өгч ажилласан.
Өмнөх шалгалтаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баяннуур сумын цэцэрлэгийн салбар бүлгийн /гэр цэцэрлэг/ орон байрны асуудлыг шийдвэрлэж 5 өрөө бүхий хэсгийн халаалттай байшинтай болгосон байна.