Зөвлөмж. 380/220Вольтын сүлжээний нейтралийн асуудал.

October 7, 2022 241
Монголд ахуйн хэрэглээний цахилгаан хангамжийг 380/220Вольтын сүлжээгээр хангадаг. A.B.C гэсэн 3 фазын 380В хүчдэл нь Нейтраль буюу Нолийн дамжуулагчийн тусламжтай 220В хүчдэл бий болгон гэрэлтүүлэг,гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийг тэжээдэг.
Энэхүү сүлжээнд гардаг ихээхэн сүйтгэлтэй гэмтэл бол нолийн дамжуулагч тасрах,гэмтэх тохиолдолд хэвийн 220Вольтод ажиллаж байсан цахилгаан хэрэгсэл дээр 250 орчим хүчдэл ирснээс цахилгаан хэрэгслүүд гэмтэж шатах явдал болно.
Зурагт, компьютер үнэ өндөр бараанууд. Айл өрх, Улс орны хэмжээнд учруулж байгаа эдийн засгийн хохирол маш их. Хангагч хэрэглэгчийн хооронд үүсдэг ийм маргаанууд ч их байдаг.
Цахилгаанчид, иргэд энэхүү гэмтлийг ойлгохгүйн улмаас үл тоомсорлох нь элбэг.
Цахилгаанчдын ярьдаг хэллэгээр бол 3 фазыг галтай утас, нейтралийг нолийн ба галгүй утас гэдэг.Галгүй учраас нолийн утсыг таслах, салгахад аюулгүй гэж буруу боддог. Гэтэл нолийн дамжуулагчийг салгавал хэрэглэгч дээр юу болдгийг тайлбарлая.
Хэвийн үед цахилгаан хэрэгслүүд аль нэг фаз ба нейтраль хоорондын 220Вольтод ажиллаж байна.
Ямар нэг шалтгаанаар Нолийн дамжуулагч шитэн дээр салвал А,В,С фазанд тэжээгдсэн байсан хэрэгслүүд гурвалжин холболтоор нэг ерөнхий цэг, нөгөө талууд нь фазуудад залгаатай үлдэнэ. Омын хуулийн дагуу зэрэгцээ залгагдсан хэрэгслүүдийн цахилгаан эсэргүүцэл 2 дахин буурч, 220Вольтод ажиллаж байсан хэрэгслийн хүчдэл 252 Вольт, зэрэгцээ залгагдсан хэрэслүүд дээрх хүчдэл 126,6Вольт болсноос ажиллахаа болино.
252+126,6=378.6Вольт.
Орон сууцны давхар бүрд давхрын цахилгаан самбар бий. Энэ самбарын 3 фазаас тухайн давхрын 3 ба 2 айл тэжээгдэнэ. Ихэвчлэн нейтраль ба нолийн нэг боолтон дээр бүх айлын нолийн дамжуулагчийг давхарлан боосон байдаг. Ямарваа нэгэн нөлөөгөөр нолийн утас гэмтэх, дуудлагаар ирсэн цахилгаанчин гэмтэлтэй айлын нолийн дамжуулагч суларсан байвал чангалгаа хийхийн тулд нолийн боолтноос утсуудыг салгаж авдаг. Яг энэ үед хажуу айлынх нь цахилгаан хэрэгсэл шатах эрсдэлтэй. Иймд шинээр орон сууц, олон нийтийн барилга гүйцэтгэхэд газардуулгаа норм журмаар нь хийх, боломжтой бол хүчдэлийн реле тавих, харин хангагч байгууллага үйлдвэрийн бус 220Вольтоор хангагддаг иргэдэд очих шугам сүлжээний газардуулга, чангалгаа зэрэгт тогтмол үзлэг шалгалт хийх шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

Алтанцөгц, Баяннуур сумдын эрүүл мэндийн төвүүдэд төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

МХГ-ын даргын баталсан 04/32 тоот удирдамжаар эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж буй халдварт бо

October 13, 2022

Зөвлөмж. 380/220Вольтын сүлжээний нейтралийн асуудал.

Монголд ахуйн хэрэглээний цахилгаан хангамжийг 380/220Вольтын сүлжээгээр хангадаг. A.B.C г

October 7, 2022

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ШТС-ИЙГ ХАМРУУЛАН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын болон Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын баталса

October 7, 2022

© 2023 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.