
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын болон Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй ШТС-ийг хамруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна. Тус удирдамжийн хүрээнд хяналтад хамрагдсан сумдын ШТС-үүдэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, хөрс болон орчинд сөрөг нөлөөлөлгүй ариун цэврийн байгууламжтай болгох чиглэлээр холбогдох эздэд нь арга зүйн зөвлөгөө, үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг хангуулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг сумдын засаг захиргаанд уламжлан ажиллаж байна.