ТОМУУГИЙН ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ:

January 6, 2022 192

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн томуугийн харуулдан тандалтын мэдээнээс үзэхэд аймгийн хэмжээнд амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 19 нэгжүүдэд хийгдсэн тандалтын мэдээгээр 50 дахь долоо хоногт нийт 6901 хүн үйлчлүүлснээс 4,7% нь Томуу, томуу төст өвчний оноштой бүртгэгдэж энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 1,9%-аар нэмэгдсэн, нийт 222 хэвтэгсдийн амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай эмчлүүлэгч 28 буюу 12,6%-ийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1,8%-иар буурсан үзүүлэлттэй.

Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн 361 дуудлагын 73 буюу 20,2%-ийг томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 14,7%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзэхэд: 16,5%-ийг 0-11 сартай, 12% -ийг 1 нас, 20,4% -ийг 2-4 нас, 18,3%-ийг 5-9 нас, 4,6%-ийг 10-14 настай хүүхдүүд тус тус эзэлж байгаа нь улирлын томуугийн өвчлөл хүүхдүүдийн дунд өндөр байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжил явагдаж өвчлөл бага насны хүүхдийн дунд нэмэгдэж Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн удирдлагаас Ковид-19 халдварын тусгаарлах эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж байсан хүүхдийн эмнэлгийг өөрийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран зөвлөлдөж бэлэн байдлыг хангуулах ажлыг эхлүүлсэн ба их цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгдэж, ЗӨСТ-ийн халдваргүйтгэлийн багаас голомтын эцсийн халдваргүйтгэлийг нийт 45 өрөө, коридорын 10800м2 талбайг хамруулан зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн.

Нэгдсэн эмнэлгийн халдваргүйтгэлийн багаас хэрэглэгдэж байсан хатуу зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлүүдэд халдваргүйтгэлийг халдвар судлаач их эмч нарын байнгын хяналтан доор бүрэн хийгдэж, халдваргүйтгэлийн дараах цэвэрлэгээг хийж бэлэн байдлыг хангуулах ажлууд хийгдэж хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ

ТОМУУГИЙН ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ:

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн томуугийн харуулдан тандалтын мэдээнээс үзэхэд аймгийн хэмжээ

January 6, 2022

АЛТАНЦӨГЦ, БАЯННУУР СУМУУДАД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/446 дугаар бүхий захирамжаар байгуулагд

May 11, 2021

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

Аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Засаг даргын А/104 тоот “ Бүх нийтийн

April 29, 2021

© 2022 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.