Зөвшөөрөлгүй загас агнахгүй байх, улсын тусгай хамгаалалтад авагдсан газруудын нутаг дэвсгэрээс ан, амьтан агнахгүй байхыг анхааруулж байна.

February 9, 2021 2254

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны холбогдох албан хаагч нар хамтарч хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор Сагсай, Улаанхус, Цэнгэл сумуудын нутаг дэвсгэрт орших Хотон нуур, Хуурган нуур, Даяннуур, Ховд голд хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар Улаанхус сумын нутагт орших Ховд голоос зөвшөөрөлгүй загас агнасан зөрчлийг илрүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Иймд иргэдийн анхааралд: Зөвшөөрөлгүй загас агнахгүй байх, улсын тусгай хамгаалалтад авагдсан газруудын нутаг дэвсгэрээс ан, амьтан агнахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

“НАМРЫН МОД ТАРИАЛАЛТЫН АЖИЛ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын А/762

October 17, 2022

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

МХЕГ-ын даргын баталсан 01/94 тоот удирдамжийн дагуу нялх, балчир хүүхдийн хүнс импортлогч аж ахуйн

October 14, 2022

АЛТАНЦӨГЦ, БАЯННУУР СУМДАД АЖИЛЛАЛАА.

Мэргэжлийн хяналтын газрын 9 хяналтын чиглэлээр Алтанцөгц, Баяннуур сум, Цагаан арал багийн  давхард

October 13, 2022

© 2022 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.