
Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирэхээр хүсэлт гаргаж Covid-19 вирусийн PCR шинжилгээ өгсөн иргэдийг татан авалт хийх ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулна.
Иймд халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.
Хэрвээ иргэн та Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхийг анхаарна уу.
Хариуцлагатай иргэн халдвараас хайртай бүхнээ хамгаална.