
Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятаар ахлуулсан, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, Онцгой байдлын газрын дарга М.Мөнхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл гэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Энгэрийн хяналтын постод ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм сахиулах үйл ажиллагаа болон бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад танилцуулах чиг үүрэгтэй ажиллав.
Мөн Эрүүл мэндийн газраас иж бүрэн халдвар хамгааллын хувцас, бусад шаардлагатай зүйлсээр ханган, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өглөө.