Хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулж, устгуулав

2022-05-24 497

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар,  Прокурорын газартай хамтран Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөөний төв, цэг салбарууд, ЕБС, СӨБ-ын орчмын дэлгүүр, хоол үйлдвэрлэл, худалдааны газруудад хүнсний чанар, эрүүл ахуй халдвар хамгаалал, автозам, эрчим хүчний хяналтын чиглэлээр үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.

Зөвлөн туслах үйлчилгээний явцад 24 дэлгүүрээс хадгалах хугацаа дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан, хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, утаат болон электрон тамхи худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 86 нэр төрлийн бүтээгдэхүүнийг буцаан таталт хийлгэхээр битүүмжилж, тухайн байгууллагын дотоод хяналтын дор 85 нэр төрлийн 812 ширхэг хүнсний бүтээгдэхүүн устгуулан иргэдийг хоол, хүнснээс шалтгаалсан хордлогод өртөх эрсдэлээс сэргийллээ.

Мөн сургууль, цэцэрлэг орчмын авто замын орц, гарц, тэмдэг, тэмдэглэгээг хийлгэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулан гал гарах эрсдэл үүссэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Зөвлөн туслах үйлчилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Холбоотой мэдээ

Хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулж, устгуулав

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар,  Прокурорын

2022-05-24

Монгол бичгийн сургалт зохион байгуулж байна

Байгууллагын ажилчдад Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3, аймгийн Засаг

2022-04-14

© 2022 Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.