
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар аймгийн Шүүх, Монгол банк, Төрийн банк, Хас банк, сумдын Засаг дарга, засаг даргын орлогч, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд болон сумдын төсөвт байгууллагын удирдлагуудад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найрууллага/ хуулийн танилцуулга, хамрах хүрээ, өөрчлөлт орсон эрх зүйн актууд, хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор өөрчлөгдөж буй дүрэм, журамын талаар цахим сургалтыг нийт 214 албан хаагчид танхимаар болон цахимаар зохион байгуулав.