
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтсийн дарга нарын хамтарсан удирдамжийн хүрээнд 4 эм ханган нийлүүлэх төв, 13 эмийн сан, 7 эмнэлэг, 2 сумын Эрүүл мэндийн төвүүдийг хамруулан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтын байдалд шалгалт хийхэд 32 зөрчил дутагдал илэрснийг арилгуулах зорилгоор 13 байгууллагад 32 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн ажиллав.