
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 20 дугаар тушаал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/248 дугаар удирдамжийн дагуу хүнсний үйлдвэр, худалдаа, хадгалалт түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 45 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хийж 3 төрлийн 110 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.