Барилгын компаниудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

2020-09-11 105

МХЕГ-ийн даргын баталсан 01/17 тоот удирдамжийн дагуу тус аймгийн Шарга суманд баригдаж байгаа 75 хүүхдийн цэцэрлэг /Их Цэнхэр ХХК/ , Тонхил суманд баригдаж байгаа Соёлын төв / Уран-Охид ХХК/ , Төрийн банкны барилга / Турлахт ХХК/ , Ахуйн үйлчилгээний барилга/ Аранжин Алтай ХХК/ ,Хөхморьт сумын 320 хүүхдийн суудалтай сургууль / Ховдын-Тулга ХХК / Баян-Уул суманд баригдаж байгаа соёлын төв / Харшийн цуурай ХХК / Жаргалан суманд баригдаж байгаа 100 хүүхдийн дотуур байр /Хүслэн Хүдэр ХХК/ -нуудын үйл ажиллагаанд Хөдөлмөр , Хөдөлмөрийн аюулгүй байдал, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрчим хүчний хяналтаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийв. Шалгалтаар:

  1. Үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчдад ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг
  2. Ажилчдад зориулж түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар ахуйн байрыг стандартын дагуу тохижуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг
  3. Ажилчдыг болон барилгын эд зүйл өндрөөс унахаас хамгаалж барилгын гадна талаар хашлага болон хамгаалалтын торыг татаагүй нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ын 6.3 дахь заалтыг
  4. Барилгын талбайн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг урьдчилан сэргийлэх, дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хашиж тусгаарлаагүй нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөн зөрчлүүд илэрлээ.

Хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүдийг хууль тогтоомжид нийцүүлээгүй Хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм дагаж мөрдөөгүй, ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтан авч ажиллуулж байсан зэрэг зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.16 дугаар зүйлийн 4.3-т заасны дагуу 2 хуулийн этгээдэд шийтгэл ногдуулж, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлж биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.Дээрх удирдамжаар аймгийн хэмжээнд шалгалт хийгдэж байна.

Холбоотой мэдээ

Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж байна

Өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан 4 байгууллага,

2020-11-20

Хөл хорионы хатуу дэглэмийг мөрдөхийг сануулан заавар зөвлөгөө өгч байна

Тус газрын улсын байцаагч нар аймгийн төвийн төвд эргүүл шалгалт хийж хөл хорионы дэглэмийг баримтла

2020-11-20

Хөл хорионы хатуу дэглэмийг мөрдөхийг сануулан заавар зөвлөгөө өгч байна

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабын 70484414 дугаарын утсанд ирсэн мэдээлли

2020-11-17

© 2020 Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.