Уралдаач хүүхдэд тавих үндсэн шаардлага

2020-07-08 263

 

            МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

Үндэсний баяр наадам болохтой холбогдуулан унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.

Уралдаач хүүхдэд тавих үндсэн шаардлага

1.Морь унаач хүүхдийн тухайд 7-оос дээш настай байхын гадна заавал гэнэтийн ослын даатгалд хамруулж,  уралдаанд оролцохоор  бүртгүүлсэн байх

2.Хурдан морины уралдаач хүүхдийн аюулгүй  байдлыг хангаж эцэг эх асран хамгаалагч болон уяач  та бүхэн “ Хурдан морины уралдаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морин хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандартын дагуу хурдан морины уралдааны үед уралдаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын хувцас  хэрэглэлийг бүрэн өмсгөж  уралдуулах  Үүнд

  • Хамгаалалтын дуулга
  • Өвдгөвч тохойвч
  • Нүдний шил
  • Гутал
  • Хамгаалалтын хувцас
  • Эмээл
  • Хазаар ташуур зэрэг нь дээрх стандартын шаардлага хангасан байх

3.Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй хүүхдийг гараанд гаргахгүй байх

4.Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй , харин гарааны хяналт, морины үүлдвэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх

5.Биед нь тохирсон малгай, цээживч, гутал, тохой болон өвдөгний хамгаалах хэрэгсэл өмсгөх

6.Хүүхэд мориноос унах бэртэх тохиолдолд эмнэлгийн тусламж авах, холбогдох байгууллага албан тушаалтанд мэдээлэх хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авах

7.Эцэг эх асран хамгаалагчтай, уяач хооронд унаач хүүхдийн аюулгүй байдалд гэрээ байгуулсан байх

 

Уралдаач хүүхэд нь энх мэнд

Уралдсан хүлэг нь хурдан

Уяач эзэд нь хийморьлог сайхан наадаарай

Холбоотой мэдээ

© 2020 Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.