Зохих зөвшөөрөлгүй олборлосон 336.3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаалаа

2022-11-10 390

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грамм алтыг хураан авч, Монголбанкинд тушаалаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад дөрвөн аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр алт олборлосон нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу тэдгээр аж ахуйн нэгжийн олборлож байсан 336.3 грамм (57.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий) алтыг хураан авч, ийнхүү улсын орлогод төвлөрүүлсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт (…аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох…) гэж заасан байдаг бөгөөд ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Зохих зөвшөөрөлгүй олборлосон 336.3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаалаа

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грам

2022-11-10

Аж ахуйн нэгж, байгууллага нь эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй

Аж ахуйн нэгж, байгууллага нь эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас,

2022-10-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.