Дэд бүтцийн хяналтын 150 улсын байцаагчийг сургалтад хамруулж байна

2022-10-28 2328

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Дотоод хэргийн их сургуультай хамтран “Дэд бүтцийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт”-ыг зохион байгуулж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ, дэд бүтцийн хяналт нь чухал салбар гэдгийг онцлоод  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төрийн хяналт шалгалтын чиглэлээр хийж буй хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Гурван өдөр үргэлжлэх сургалтад нийслэл, орон нутгийн 150 улсын байцаагчийг хамруулан, тэднийг мэргэшүүлэх, чадавхижуулах, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох, туршлага судлах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд зорилгоо чиглүүлж буй.

Улсын байцаагчид танхимын сургалтаас гадна “Чингис хаан” музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга байгууламж, “Эм Си Эс кока кола” үйлдвэр дэх зуух даралтат сав, ЦДАШ, дэд станц, хийн тоног төхөөрөмж,  ШУТИС-МИС-ийн лифт сургалтын төв,  “Хьюндэй элеватор Монгол” ХХК-ийн өргөх байгууламж, “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-ийн авто бааз, “Үндэсний дата төв”-ийн тоног төхөөрөмж,  “Юнивишн” ХХК-ийн сансрын холбооны газрын станц, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулааны тоолуурын лаборатори, “Чингис хаан” олон улсын буудлын чиглэлийн автозам зэрэг томоохон барилга, байгууламжийн ашиглалт, үйл ажиллагаатай танилцаж, үзүүлэх сургалт хийж байна.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын чиглэлүүдээр салбарын яамд, тэдгээрийн харьяа байгууллагуудад хандаарай

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн х

2022-12-26

Хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдалд  анхаарч ажиллахыг зөвлөж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулан хүн амын дунд хоол,

2022-12-09

© 2023 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.