Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн шинэчлэл, хэрэгжилтийг хангах талаар сургалт зохион байгууллаа

2022-09-30 255

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Зохистой хөдөлмөр – Тогтвортой хөгжил” сэдвээр барилга, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажил олгогчид, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдэд сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Европын холбооны “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд ажил олгогч, ажилтнуудын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Сургалтаар:

-Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, хамрах хүрээ, мөрдөх эрэмбэ, өөрчлөлт орсон эрх зүйн актууд, хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор өөрчлөгдөж буй дүрэм, журам, актууд,

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны эрх зүйн шинэчлэлт, олон улсын жишиг,

-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тавих хяналт,

-Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллах болон хяналт шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудлуудаар мэдээлэл зөвлөгөө өгөв.

Холбоотой мэдээ

Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах урт хугацааны төлөвлөгөөг боловсруулна

Коронавируст цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үнэлгэ

2022-11-17

Орон нутгийн ажил олгогч, ажилчдад мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна

Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн

2022-10-13

Газар тариалангийн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, ургац хураалтын явц, чанарыг газар дээр нь тодорхойлж, зөвлөмж боловсруулан хүргүүлнэ

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Герман-Монголы

2022-10-10

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.