Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна

2022-09-05 501

Засгийн газрын (2022-09-05) өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа.
-Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болголоо. Ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ өөрчлөлтийг тусгана.
-Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг Үндэсний зарим хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар боллоо.
-2023 оны Улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д өргөн барих үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон  нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээллийн эх сурвалж: https://mongolia.gov.mn/

Холбоотой мэдээ

Сургуулийн орчинд хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан 215 зөрчлийг арилгууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар,

2022-09-26

Б.Баасандорж: Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран улс

2022-09-07

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна

Засгийн газрын (2022-09-05) өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үү

2022-09-05

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.