Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

2022-08-31 742

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогтвортой эх үүсвэрээс, хүртээмжтэй хангах ёстой. Хоол үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, бүтээгдэхүүн нь гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай байх, тухайн орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх бөгөөд хүнсний агуулах, сав баглаа, боодол стандартын шаардлагад нийцсэн байна.

Сургуулийн насны хүүхдийн хоногт авбал зохих илчлэгийн 35 хувийг “Үдийн хоол” хөтөлбөрөөс авах бөгөөд хүүхдийн хөдөлгөөний идэвх, биеийн хөгжлийн онцлогоос хамаарч +/- 10 хувь байна.

Мөн сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

1.Хоолны норматив зардлыг өөр зориулалтаар ашиглах:

2.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх:

3.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр ашиг олох:

4.Зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, бусад зориулалтаар ашиглах:

5.Хориглосон бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, хоол үйлдвэрлэлд ашиглах, хандиваар авах:

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрт дотоод хяналтыг тухайн сургууль, хөндлөнгийн хяналтыг тухайн сургуульд суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч болон багш, сурагчдын бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ. Төрийн хяналтыг тухайн шатны Засаг дарга, аймаг нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хийхээр хуульчилсан.

 

Холбоотой мэдээ

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулагч, худалдан авагчдад зөвлөж байна

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД: -Ө

2022-09-02

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогт

2022-08-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.