Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт

2022-08-31 623

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.

  1. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  2. Энергийн болон спортын ундаа
  3. Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
  4. Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль
  5. Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)
  6. Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар
  7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
  8. Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр
  9. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс
  10. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс
  11. Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу)

Энэхүү жагсаалтыг сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт,

Мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд,

Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт даалгасугай гэжээ.

Жич: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай  хуулийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар … “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг” … хэлнэ.

 

Холбоотой мэдээ

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулагч, худалдан авагчдад зөвлөж байна

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД: -Ө

2022-09-02

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогт

2022-08-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.