Эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлье

2022-06-24 186

Эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу ИРГЭН ТА эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй үйл ажиллагаа явуулсан этгээдэд ШААРДЛАГА ТАВИХ, эрх бүхий байгууллагад МЭДЭГДЭХ, хууль тогтоомжийг САХИН БИЕЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ үүрэгтэй.

Эрүүл ахуйн тухай хуулийн: …

20.1. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно:

20.1.7. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;

20.1.8. Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах;

20.1.9. Олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях.

Холбоотой мэдээ

Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллана

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, ү

2022-07-07

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.