Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулав

2022-06-22 395

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй дэд төслийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс “Цогц чадамжид суурилсан сонгон шалгаруулалт, тусгай шалгалтын ярилцлага хийх” талаар чадавхжуулах сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зохион байгууллаа.

Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн,  ажлын хэсгийн гишүүд хамрагдсан бөгөөд ажил горилогчийн ур чадварыг илрүүлэх “Чадамжид суурилсан ярилцлага”-ын арга зүйд суралцах, цогц чадамжид суурилсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах мэдлэг, ур чадвар олгох хүрээнд сургалт, ярилцлага, дадлага хосолсон хэлбэрээр явагдлаа.

Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бий болгоход чиглэсэн шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2018 оноос хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд 2022 онд таван агентлагт “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” дэд төслийг эхлүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Хувийн хэвшлийхнийг авлигаас урьдчилан сэргийлэх, чадавхжуулах сургалтад хамруулав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хамтран хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн а

2022-06-28

Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулав

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй дэд төслийн хүрээ

2022-06-22

Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийг чадавхжуулах сургалтад хамруулж байна

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) “Байгаль орчны засаглал” төс

2022-06-21

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.