Шинээр томилогдсон улсын байцаагчдыг хөтөлбөрт сургалтад хамруулж байна

2022-05-13 612

Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдсон улсын байцаагчдыг шударга байдал, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжин, төрийн албаны үнэт зүйлд суурилсан ёс зүйн чиг баримжаа олгох “Шинэ байцаагч” хөтөлбөрт сургалтад хамруулж байна.

Тус сургалтыг МХЕГ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд танхим болон цахимаар зохион байгуулж байгаа юм.

Сургалтаар Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, Архив, албан хэрэг хөтлөлт зэрэг мэргэжлийн сургалт хичээлүүдээс гадна Төрийн албан хаагчийн ёс зүй, чадамжийг сайжруулах талаар мэдээлэл, мэдлэг олгож байгаагаараа онцлогтой.

Холбоотой мэдээ

Болзошгүй цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Төрийн хяналт шалгалтын эрх зүйн орчин болон Ковид-19 цар тахлы

2022-05-27

Орон нутгийн байгаль орчин, геологи, уул уурхай, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид сургалтад хамрагдлаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын санхүүжилтээр хэрэгж

2022-05-24

Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө сунгуулаарай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуу

2022-05-18

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.