Хугацаа нь дууссан, чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн танихад хүүхдүүд суралцав

2022-04-14 528

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож авах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль болон Хоёрдугаар сургуулийн бага, дунд ангийн 361 хүүхэд хамрагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүн дээрх шошгын мэдээллийг хэрхэн зөв унших, хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүнийг хэрхэн таних, худалдан авахгүй байх талаар зохих мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Сургалтад хамрагдсанаар хүүхдүүд чанаргүй, чанар аюулгүй байдал нь алдагдсан, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Холбоотой мэдээ

Чихэрлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн сонгохоос татгалзаарай

[embed]https://www.youtube.com/watch?v=KNhp4y1bnbc[/embed] Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын

2022-05-27

ЭМ ДИ СИ ПИ ХХК-ИЙН МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ШАЛГАЛТААР ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ

1.Шалгалтын явцад Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д ү

2022-05-26

Бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт зохион байгууллаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бизне

2022-05-25

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.