АЮУЛ ОСОЛГҮЙ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА-3

2022-04-13 869

Үйлдвэрлэлийн осолд Уул уурхай, олборлолт, Боловсруулах үйлдвэр, Барилга, Тээвэр болон агуулахын салбарынхан илүүтэй өртдөг. Унах, бүдрэх, хальтрах, Унаж байгаа эд зүйлд цохигдох, Эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар осолд өртөх нь нийтлэг байна.

Ажилтан Хэт ядарсан, сульдсан, анхаарал суларсан үедээ ажил гүйцэтгэсэн, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг дагаж мөрдөөгүйгээс эдгээр осолд өртдөг бол Ажлын байрны эмх цэгц, хязгаарлагдмал орон зай осолд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад шаардлагатай төсөв санхүүжилтийг гаргадаггүй, хууль тогтоомжид тусгагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь осол гарах нэг хүчин зүйл болдог.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг сайтар мөрдөж, ажлын байр, орчны сөрөг нөлөөллийг бууруулан, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

 

Холбоотой мэдээ

Тариалангийн талбайд мал орсны улмаас нийт ургацын 15-20 хувийг алдахад хүрдэг

Тариалангийн талбайд мал орсны улмаас нийт ургацын 15-20 хувь алдагдаж, тариаланчдын нөр их хөдөлмөр

2022-11-09

Баяр наадмын үеэр хоол хүнснээс шалтгаалах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

[embed]https://www.youtube.com/watch?v=DvHTgEZYVGM[/embed] Холбоотой мэдээлэл үзэх бол ЭНД ДАРНА

2022-07-08

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.