ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

2022-04-11 1521

Шинэчлэгдсэн 2022-04-11

Бүтээгдэхүүний аюулын талаарх сэрэмжлүүлэг Олон улсын мэдээллийн сүлжээ буюу Инфосан-гийн шинэчлэгдсэн мэдээллээр Salmonella Typhimirium нянгаар бохирлогдсон байж болзошгүй шоколадан бүтээгдэхүүн нь Бельги улсын Арлон хотын Ferrero Ardennes S.A үйлдвэрт үйлдвэрлэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд тус үйлдвэрийн бүтээгдэхүүн энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 77 улс, бүс нутагт түгээгдсэн гэж мэдээлэгдсэн. Эдгээр улсын жагсаалтад Монгол Улс багтаж байна. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр нийт 7 импортлогч компани киндер нэрийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг.

МХЕГ-аас чиг үүргийн дагуу урьдчилан сэргийлэх СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ олон нийтэд хүргүүлж, Инфосан сүлжээгээр ирүүлсэн мэдээллийн дагуу тандалт судалгаа хийж байна.

Мөн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, эрсдэл бүхий бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл, үйлдвэрлэсэн болон импортлосон улс, үйлдвэрлэгч, үйлдвэрлэсэн, хэрэглэж дуусах хугацаа, цувралын дугаараар тулгалт хийж байна. Одоогоор Таван богд интернэйшнл компани дээрх сэрэмжлүүлгийн дагуу дотоод хяналтаа хийж, ОХУ-ын Ferrero Russia үйлдвэрээс Киндер Сюрприз нэрийн бүтээгдэхүүнийг импортолдог талаарх  мэдээллийг ирүүлсэн.

МХЕГ-аас шинэчлэгдсэн мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Салмонелла нянгийн халдвар нь хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм.

Холбоотой мэдээ

Зохих зөвшөөрөлгүй олборлосон 336.3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаалаа

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грам

2022-11-10

Аж ахуйн нэгж, байгууллага нь эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй

Аж ахуйн нэгж, байгууллага нь эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас,

2022-10-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.