Шар усны үерээс урьдчилан сэргийлье (Авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж)

2022-03-07 564

Шар усны үерээс урьдчилан сэргийлье

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Иймээс авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж хүргүүлж байна.

  • Авто замын үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх
  • Голын голдрилын хэсэгт байрлах гүүрийн тулгуурт мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгч байршуулах, цөн түрэлтээс хамгаалах арга хэмжээ авах
  • Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч аж ахуйн нэгжүүд засвар арчлалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгах
  • Замын эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг тогтмол авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх
  • Шар усны үерийн улмаас эвдэрсэн авто зам, гүүр болон мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах
  • Хот суурин газрын үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай хэсэгт засвар хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх

Холбоотой мэдээ

Чихэрлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн сонгохоос татгалзаарай

[embed]https://www.youtube.com/watch?v=KNhp4y1bnbc[/embed] Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын

2022-05-27

Бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, нөхцөл /Зөвлөмж/

Зөвлөмж: Бялууны төрлийн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага. MNS0464:2010 стандартад Бялуу

2022-05-20

Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө сунгуулаарай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуу

2022-05-18

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.