Мэргэжлийн хяналтын байгууллага “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” -ыг хэрэгжүүлж байна

2021-12-02 2059

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар төрийн байгууллагуудаас анх удаа дижитал системд шилжихээр “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт”  хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг өнөөдөр болсон МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага “Алсын хараа-2050”, E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа энэ онд багтаан цахимжуулах юм. Ингэснээр www.igov.mn цахим системийг бий болгож, иргэн, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог цацрагийн тусгай зөвшөөрөл, импортын мэдэгдэл, гэрчилгээ зэрэг 54 төрлийн үйлчилгээг цахимаар авч байна. Өнгөрсөн хугацаанд нийт 4130 аж ахуйн нэгж, 6714 иргэн цахим системд нэвтэрч, хүсэлтээ шийдвэрлүүлжээ.

Зарим хяналт шалгалтыг онлайн хэлбэрээр хэрэгжүүлж, хэрэглэгчийн үнэлгээгээр аж ахуйн нэгж байгууллагын эрсдэлийг тооцож, шаардлага хангаагүй газруудад мэргэжлийн хяналтын байцаагч-шинжээч очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын өөрийн үнэлгээний системийг 2022 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 

Холбоотой мэдээ

Хаягдал усаа Хараа голд шууд нийлүүлж байсан “Баянбуурал” амралтын газрын үйл ажиллагааг түр зогсоов

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амра

2022-08-10

Баяр наадмын өдрүүдэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс авсан дээжийн шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй

Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэ

2022-07-18

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.